Үйлчилгээ

Үйлчилгээ

Үл хөдлөх хөрөнгийн зуучлал (худалдах, түрээслүүлэхэд зуучлах)

Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ

    Энэ үйлчилгээ нь:

  • Таны хөрөнгийг богино хугацаанд найдвартай түрээслүүлэх
  • Түрээсийн төлбөрийг цагт нь цуглуулан, бүртгэх
  • Хөрөнгийг арчлах, хамгаалах, цэвэрлэх болон шаардлагатай бусад үйлчилгээг хариуцан хийх  /Тухайлбал: бүтэн цэвэрлэгээ хийх, хэрэгтэй засвар үйлчилгээг хийх, сантехникийн эвдрэл, доголдолыг засуулах гэх мэт/
  • Хөрөнгийн бүрэн бүтэн, найдвартай байх тал дээр анхааран тодорхой хугацаанд мониторинг хийж, баталгаажуулж байх
  • Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох, тухайн үеийн байр байдлын талаар мэдээ явуулж тайлагнах гэх мэт

Шинэ төслийг борлуулах, түрээслүүлэх үйлчилгээ
Үл хөдлөх хөрөнгийг худалдан, борлуулах ажиллагаа нь цаг их авдаг, хугацаа шаарддаг байхад нөгөө талаас барилгын компанийн хувьд аль болох богино хугацаанд төсөвлөсөн орлогоо төлөвлөсөн хугацаандаа олж, өндөр хүүтэй зээл болон зардлуудаа төлөх шаардлага байдаг. Иймд бид маркетингийн ашигтай олон арга техникийг ашиглаж алоь болох богино хугацаанд тохирох сегмент харилцагчдад нь мэдээллийг хүргэн холбогдож, борлуулалт хариуцаж хийнэ.

Гадаад улс оронд хөрөнгө оруулалтын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслүүлэхэд зуучлах, богино хугацаанд хайлтын үйлчилгээ хийх

Бид таны хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлж мэдсэний дагуу яг танд тохирох байр, сууцыг олон төрлийн хайлтын аргаар олж зуучилна. 

Захиалгаар үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй судалгаа хийх үйлчилгээ
Зөвхөн танай байгууллагын, таны хэрэгцээнд тохирох нарийвчилсан судалгааг захиалгаар хийж гүйцэтгэнэ. /Тухайлбал, худалдаа үйлчилгээ, оффисын байрын түрээс болон худалдах үнийн судалгаа, зах зээл дээрх хэрэглэгчийн зан төлөвийн нарийвчилсан судалгаа зэрэг/
Орон сууцны үнийн сар, улирал, жилийн тойм мэдээг тогтмол хүргэнэ