ХУРИМТЛАЛ БУЮУ ХАДГАЛАМЖ ЯАЖ ҮҮСГЭХ ВЭ?

ХУРИМТЛАЛ БУЮУ ХАДГАЛАМЖ ЯАЖ ҮҮСГЭХ ВЭ?

Хүний амьдралд эдэлж, хэрэглэж, ашиглаж буй өмч хөрөнгийн хамгийн үнэ цэнээ алддаггүй, үеэс үед дамжин өвлөгдөх хөрөнгийн нэг нь үл хөдлөх эд хөрөнгө буюу БАЙР, орон сууц билээ.


Харин бид нүд ирмэхийн зуур ШИНЭ БАЙР авч эсхүл амьдарч буй БАЙРНЫХАА НӨХЦӨЛИЙГ тэр дор нь сайжруулах боломжгүй байдаг.

Гэхдээ л та дараах 2 нөхцөлийн тохироог бүрдүүлэх хэрэгтэй юм. Энэ нь Хугацаа & Хуримтлал юм. Таньд хугацаа хэрэгтэй, хүлээх хэрэгтэй бас хуримтлал буюу бодитой мөнгөн хадгаламжийг бий болгох хэрэгтэй.
Хуримтлал бий болгох/өсгөх дараахь арга замууд байж болно: Та санаа аваарай smile emoticon

1)
АЖИЛТАЙ БАЙХ АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛАХ: Танай гэр бүлийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай гишүүд бүгд орлого олдог, цалингийн орлоготой байх гэсэн уриатай байх ёстой.

2) ЗАРДЛАА БУУРУУЛАХ БАС ХЯНАХ: Нэг төгрөгийг ч бага гэлтгүй хэмнэх уриатай бай. Зардлаа бууруулах бүх боломжийг хайж, хоорондоо хэлэлцэн, зайлшгүй гарах зардлаа болон гарч болох нэмэлт зардлаа тооцон бүгдийг нь жагсаах хэрэгтэй. Урьдчилж тооцсон зардлаас илүү гаргахгүй байхыг л хичээх хэрэгтэй.

3) НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ: Хүн бүр ажлаас гадуур илүү ямар орлого олж болох талаар бодох хэрэгтэй. Жишээ нь байр засах, эд зүйлс хананд тогтоох, хөшиг оёх, төсөл бичих, орчуулга хийх, эд зүйлс олон нийтийн сүлжээгээр зарж борлуулах, бага ангийн хүүхдэд хичээл заах, ном орчуулж гаргах, гэрийн чимэглэл хийж зарах, юм нэхэх, өөрийн авъяас чадвар, сонирхол тань хүний ямар хэрэгцээг хангаж болох талаар бодоод оролдож үзэх хэрэгтэй.

4) ТОМ ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХ: Өртөг өндөртэй худалдан авалт хийхдээ тун болгоомжтой хандах ёстой. Уг нь та тэдий хэр хугацаанд, тэдий хэрийн хуримтлал үүсгээд байрны зээлэнд хамрагданаа гээд тооцсон биз дээ, дундуур нь төлөвлөгөөгөө бусниулж болохгүйг анхаар.

5) ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ: Мөнгөн хөрөнгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй, төгрөгийн ханшийн сулрал нь бидний хадгалж байгаа өчүүхэн мөнгийг бүр цаас шиг болгох нь бий. Иймд өндөр хүүтэй банкны хадгаламжид хугацаатай хийх эсхүл гадаад валютаар хадгалуулах гэх мэт арга хэмжээ авч болох юм. Энэ талаар та банкны ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.