Ипотекийн зээлд 45 тэрбум төгрөг банкуудад хуваарилав

Ипотекийн зээлд 45 тэрбум төгрөг банкуудад хуваарилав

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2018 оны 05 дугаар сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум төгрөг, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хийгдлээ.

Тус санхүүжилтэд нийт  657 иргэн хамрагдаад байна. Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.

 

Эх сурвалж: www.times.mn