Оюу Толгойн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

Оюу Толгойн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм.

Төлөвлөгөөг баталснаар эхний ээлжинд 4.2 тэрбум долларыг зээлийг “Оюутолгой” компани авахаар болсон. Энэхүү зээлэнд “Ри Тинто” компани батлан даалт гаргах бөгөөд саяхан далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг зөвшөөрснөө албан ёсоор илэрхийлжээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт энэ оны сүүлээр орж ирж чадвал Монголын эдийн засагт төдийгүй ам.долларын ханш буурахад эерэг үр дүн үзүүлэх юм. Зээлийг Дэлхийн банк болон олон улсын 14 банк, санхүүгийн байгууллагаас авахаар хөөцөлдөж байгаа юм байна.

Оюутолгой компанийн зэсийн үйлдвэрлэл сайн байгаа бөгөөд хоёрдугаар улирлын байдлаар зэс болон алтны баяжмалын олборлолт өмнөх улирлын үзүүлэлтээс 64.5 болон 178.1 хувиар тус тус өссөн байна. “Туркойз Хилл Ресурс” 2015 онд 600-700 мянган унц алт, 175-195 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн байна.